top of page
  • Админ

ТӨГСӨГЧДӨӨ ҮДСЭН АЯЛАЛЫГ АРЪЯАБАЛЫН СҮМ ОРЧИМД ХИЙЛЭЭ

Сонгосон мэргэжлээрээ сурч сургуулиа төгсөнө гэдэг зөвхөн төсгөх ангийн оюутнуудад тохиолдож буй баярт үйл явдал биш билээ. “Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль” гэсэн нэрээр овоглосон хэн бүхэн суралцах хугацаандаа анд нөхөр, ах дүүс болон нөхөрлөдөг. Энэхүү нөхөрлөл сайхан дурсамжаар дүүрэн байдаг агаад бас нэгэн гэгээн дурсамжийг үлдээх гэж сургуулийн Оюутны зөвлөлөөс үдэлтийн аялалыг жил бүрийн хаврын 5-р сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2018-2019 оны хичээлийн жилд төгсөгчдөө үдэх аялалыг Улаанбаатараас 60 километрт, Горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар орших Аръяабалын хийдэд зочилж хийлээ. Энэхүү сүмийг анх Түвдийн нэгэн лам шинжиж “Энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм, хийд байгуулахад тун тохиромжтой” гэсэн хууч яриа бий. Оюутнууд сүм, хийдтэй танилцан дурсгалын зураг авахуулцгаасны дараа төгсөгчиддөө зориулсан мэндчилгээ явуулж, хөгжөөнт тоглоом тоглоцгоов.


Аялалд оролцсон төгсөгч бүрт өөрт нь зориулсан чин сэтгэлийн үгтэй зурвас бүхий бэлэг бэлэглэсэн нь тэдний сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа. Сэтгэл судлалын Эчнээ төгсөгчдийг төлөөлж оюутан Б.Нарангэрэл “Суралцах хугацаанд баяр жаргалтай, бас бэрхшээлтэй өдрүүд байсан ч өнөөдөр сэтгэл илүү их догдолж байна. Энэ өдөр оюутан жилээ үдэж, дуулж хуурдаж, нөхөрсгөөр уралдаж, басхүү баяр, гунигийн нулимс ч унагалаа.


Зохион байгуулсан Оюутны хөгжлийн алба, Оюутны зөвлөлдөө маш их баярлалаа”

гэсэн бол Багш, сургуулийн өмнөх насны боловсролын төгсөгч Б.Даваацэцэг ”Үнэхээр их сэтгэл догдолж байна. Маш их баярлалаа. Сургуулиа төгсөөд хичээнээ” хэмээж байв.






43 views0 comments
bottom of page