top of page
  • Админ

“СЭТГЭЛ СУДЛААЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” V ОЛИМПИАД БОЛНО

1994 оноос хойш тасралтгүй 26 жил сэтгэл судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн төгсгөж буй Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль монголын сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, сэтгэл судлаач болохоор бэлтгэгдэж буй оюутан-судлаачдын мэдлэг, чадвар, судалгаа шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор Доктор профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ” олимпиадыг 5 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн олимпиад “НИЙГМИЙН СТРЕСС БА СЭТГЭЛ ЗҮЙН ҮҮДНЭЭС ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдвийн хүрээнд зохиогдох бөгөөд оюутан-судлаач та бүхэн стрессээс үүдэлтэй хор уршгийг сэтгэл зүйн шинжлэх ухааны онолд тулгуурлан шинжилж, нийгмийн стресс үүсгэгчийг судлан илрүүлж, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн үүднээс асуудлыг шийдвэрлэх шийдлийг тодорхойлж олимпиаддаа идэвхитэй оролцохыг хүсэж байна.



100 views0 comments
bottom of page