top of page
  • Админ

СПОРТ - ЭВ НЭГДЭЛ, ЭЕРЭГ ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛДЭГ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д. Санжжавын нэрэмжит спортын бага наадам боллоо. Спортын бага наадамд эчнээ, өдрийн ангийн суралцагчид, багш, ажиллагсад, төгсөгчдийн нийт 12 баг дартс, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөв. Тэмцээний төрлүүдийн эхний 3 байрны дүнг мэдээлэхэд:

Дартсын төрөлд:

1-р байр Сэтгэл судлал 4-р ангийн Д.Батзаяа ахлагчтай баг

2-р байр Сэтгэл судлал 1-р ангийн О.Жавхлан ахлагчтай баг

3-р байр Багш нарын Г.Нарантуяа ахлагчтай баг

Волейболын төрөлд:

1-р байр 2022 оны төгсөгчдийн Д.Буянхишиг ахлагчтай баг

2-р байр Эчнээ 1Г ангийн Н.Амарбаясгалан ахлагчтай баг

3-р байр Багш нарын Л.Баярмагнай ахлагчтай баг

Сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байр 2021 оны төгсөгчдийн Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг

2-р байр Эчнээ 1А ангийн Б.Марал-Эрдэнэ ахлагчтай баг

3-р байр Сэтгэл судлал 4-р ангийн Ч.Буянбилэг ахлагчтай баг тус тус амжилттай тоглож, медалиа зүүж, өргөмжлөл, шагналаа авцгаалаа.

Энэ удаагийн наадам хөгжөөн дэмжигч ангийг шалгаруулсан бөгөөд Сэтгэл судлалын эчнээ хөтөлбөрийн 1А анги “Шилдэг хөгжөөн дэмжигч” анги хамт болов. Сэтгэл судлалын өдрийн хөтөлбөрийн 4-р ангийн баг нийт дүнгээрээ тэргүүлжээ.

2022-2023 оны хичээлийн жилийн спортын бага наадамд оролцсон нийт баг хамт олонд спортын өндөр амжилт хүсье! II улиралд сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээр спортын өдөрлөг үргэлжлэнэ.



9 views0 comments
bottom of page