top of page
  • Админ

НССДС ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ЗОГСООХ ҮЙЛСЭД БОДИТОЙ АЖИЛ ХИЙНЭ

Сургуулийн захиргаа, Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхим хамтран “Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин дахь дарамт, дээрэлхэлтийг зогсох сэтгэл зүйн эрүүл ээлтэй орчинг бүрдүүлэх нь” төсөлт хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үе тэнгийнхний дээрэлхэлт нь тогтолцооны шинжтэй болсон энэ үед уг төсөлт хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэн ажилллавал илүү үр дүнтэй болохыг санал болгон БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд уг төсөлт хөтөлбөрийг илгээсэн бөгөөд яам судлан үзэж, Боловсролын тухай хуулийн 28.1.2-д “боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарынхаа холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллах саналыг Боловсролын ерөнхий газартаа тавьжээ. Уг төсөлт хөтөлбөрийг олон талын оролцоотойгоор илүү сайжруулан хэрэгжүүлбэл НҮБ-ын Хүүхдийн сангийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 1200 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 37 хувь нь “Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн” гэсэн дүн мэдээ буурах, зогсох ач холбогдолтой юм. Бид уг төсөлт хөтөлбөрийнхөө хүрээнд 4-р сарын 28-нд сэтгэл зүйч, багш, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурлын хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэлүүдээр дэвшүүлэн гаргасан санал, зөвлөмжийг төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ажил хэрэг болгоно гэсэн зорилго тавьж байна. Мөн сургуулийнхаа пэйж хуудсанд “Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсооё” булан нээж олон нийтэд судалгаа, практик хосолсон мэдээллийг тогтмол хүргэж байхаар шийдвэрлэлээ.



98 views0 comments
bottom of page