top of page
  • Админ

НИЙГЭМ,СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬД 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАХ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн /цаашид НССДС гэнэ/ бакалаврын үндсэн болон цагийн хөтөлбөрт оюутан элсүүлэхэд энэхүү журмыг баримтлах бөгөөд БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаал, 2022 оны А/138 тоот тушаал, НССДС-ийн Бакалаврын сургалтын журамд нийцсэн байна.

1.2. 2022-2023 оны хичээлийн жилд НССДС-д оюутан элсүүлэх хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний нөөц хангамж зэрэгт үндэслэн сургуулийн Удирдах зөвлөл тогтооно. 1.3. Элсэлтийн комиссыг захирлын тушаалаар байгуулж ажиллуулна.

1.4. Элсэлтийн журам, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын оноог тооцох болон холбогдох бусад мэдээллийг www.facebook.com/Universityofsocietyandpsychology гэсэн фэйсбүүк линк болон http://usp.mn цахим хуудсанд байрлуулна.

1.5. Улаанбаатар хот болон бусад аймаг, хотоос оюутан элсүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

1.6. Журмын нэр, томъёоны тайлбар, тодорхойлолт:

1.6.1. “Хяналтын тоо” - элсүүлэх оюутны тоог;

1.6.2. “Бүртгүүлэгч” - элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг;

1.6.3. “Элсэгч” - элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг;

1.6.4. “Шилдэг элсэгч” - олон улс, улс, аймаг, дүүргийн хэмжээний Нийгмийн ухаан, Монгол хэл, Гадаад хэл, Математик, Мэдээлэл зүйн олимпиад, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан элсэгчийг;

1.6.5. “Тэтгэлэг” - НССДС-аас нийгмийн хариуцлагын хүрээнд олгодог тодорхой болзол бүхий сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг;

1.6.6. “Элсэлтийн систем” - сургуулийн элсэлтийн цахим бүртгэлийн системийг; 1.6.7. “Элсэлтийн комисс” - элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг;

1.6.8. “Мэргэжлийн хөтөлбөр” - Сургалтын тусгай зөвшөөрөлд заасан бакалаврын зэрэг олгох тухайн мэргэжлийн нэршил, хөтөлбөр

1.6.9. “Үндсэн хөтөлбөр” - 4 жилийн хугацаанд өдрийн хэлбэрээр суралцуулах хөтөлбөрийг;

1.6.10.“Цагийн хөтөлбөр” - 2-2,5 жилийн хугацаанд эчнээ болон онлайн хэлбэрээр суралцуулах хөтөлбөрийг тус тус ойлгоно.

ЖУРМЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ УНШИХ



120 views0 comments
bottom of page