top of page
Админ

Э. БАЯРМААГИЙН УДИРДСАН “АНАЛИТИК СЭТГЭЦ ЗАСАЛ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Практик ур чадвартай сэтгэл зүйчийг олноор бэлтгэхийг нийгэм шаардаж буй энэ цаг үед Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль сэтгэц заслын сонгодог аргуудын хялбаршуулсан, практик ойлголт бүхий цуврал сургалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ онд “Психодинамик заслын хялбаршуулсан арга зүй” сургалтыг 2 удаа хийсэн бөгөөд саяхан “Аналитик сэтгэц заслын хялбаршуулсан арга, техник” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд сэтгэл судлаач, сэтгэцийн эмч, багш, философич, гэр бүл судлаач, нийгмийн ажилтан, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон нь сэтгэл зүй тэр дундаа сэтгэц заслын хялбаршуулсан аргыг танин мэдэх практик хэрэгцээ нь мэргэжлийн хүрээнээс хальж мэргэжлийн бус хүмүүст ч хэрэгцээ, шаардлагатай байгааг харуулж байна.

Сэтгэл судлаачид сэтгэц заслын чиглэлээр танхимаар үзсэн онолоо практикт хэрэгжүүлэх хялбар арга техникээс суралцсандаа сэтгэл хангалуун байсан бол бусад оролцогчид “Сэтгэл судлалын суурь ойлголтгүй хүмүүст ч ойлгомжтой мэдлэг өгсөн, амьдралд ойрхон, үр дүнтэй сургалт боллоо” хэмээн сэтгэл ханамжаа илэрхийлэв. Уг сургалт нь “Аналитик сэтгэц засал” хэмээх сурах бичигтэй байснаараа онцлог давуу байв.

Сургалтыг “Аналитик сэтгэц засал” номын зохиогч Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш Э.Баярмаа удирдан явуулсан бөгөөд тэрбээр хүний хөгжил, сэтгэл судлалын чиглэлээр 10 гаруй ном, бүтээл бичиж, Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны уншигчдын хүртээл болгосон сэтгэл зүйч билээ.



51 views0 comments

Comments


bottom of page