• Админ

Э.БААСАНЦЭРЭН: “МИНИЙ БАХАРХАЛ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ЯВДАЛ”

Өнөөдрийн “Кофетой уулзалт”-ын зочин Түүх-нийгмийн ухааны багш Э.Баасанцэрэн бидний дууддагаар Бааска багш байлаа. Түүнийг Монгол бахархлын өдрөөр зочноор урьсан нь нь түүний мэргэжилтэй холбоотой. Тэрбээр либератари үзэлтэн. Монгол үндэстний эх түүхийг тэрбээр хайрцаглан заах дургүй бөгөөд олон эх сурвалжаас иш татан авч, оюутнуудаар бие даалган судлуулахыг чухалчилдаг. “Кофетой уулзалт”-ын үеэр олон сонирхолтой асуулт, хариулт өрнөснөөс тоймлон хүргэвэл: Та багаасаа л түүх, нийгмийн багш больё гэж мэргэжлээ сонгосон уу? Би багш больё гэж боддоггүй харин археологич болно гэж мөрөөддөг байсан. Ээж маань зөвлөөд багш мэргэжлийг сонгосон. Маш зөв сонголт болсон гэж одоо бодогддог. Таны үнэ цэнэ юу вэ? Миний эзэмшсэн боловсрол Та дүүргийн, нийслэлийн шилдэг илтгэгч болж байсан. Илтгэл сайн бичих арга зүйгээсээ хуваалцвал? Би нээлттэй боловсролын хоёр ч том төсөл дээр хүмүүстэй баг болж ажилласан. Төслийн хүрээнд судалгаа хийгддэг. Тэрхүү судалгаан дээрээ үндэслэж илтгэлүүдээ бичдэг. Судалгаа, баримт дээр түшиглэсэн илтгэл агуулга сайтай байдаг. Та стрессээ хэрхэн тайлдаг вэ? Найзуудтайгаа зааланд тоглодог. Зарим үед найзуудтайгаа уулзаж “буу халах” буюу ярилцахад ажлын ядаргаа тайлагддаг. Оюутнууд бид амжилттай сурч, сайн мэргэжилтэн болоход ямар чадвар чухал вэ? Хоёр жилийн өмнө болсон Давосын эдийн засгийн форумаас орчин үеийн мэргэжилтний эзэмших чадварын талаар хамгийн сүүлд нилээд чухалчилж томьёолсон. Тэдгээр нь ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх, тунгаан бодож сэтгэх, бүтээлчээр сэтгэх, удирдан зохион байгуулах, бусадтай баг болж ажиллах зэрэг болно. Энэ чадварыг багш бид нар ч эзэмших ёстой. Дээр нь манай оюутнууд англи хэлийг маш сайн сурч эзэмших хэрэгтэй байна. Хэлтэй байвал гадаадын нэр хүндтэй сургуулиудад боловсролын зэргээ дээшлүүлэх боломж маш их байна. Тэнд сайн сурчихаад эх орондоо ирж үр бүтээлтэй ажиллан, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах сэтгэлтэй байх нь их чухал.

Э.БААСАНЦЭРЭН: “МИНИЙ БАХАРХАЛ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ЯВДАЛ” Уулзалт хайр сэтгэл, имиж, хобби зэрэг халуун дотно яриагаар үргэлжлэв.


4 views0 comments