top of page

ХАМТДАА ХАМГААЛАХАД БИД БЭЛЭН БАЙНА

Админ

Сургуулийн төлөөлөл болсон оюутан охид өнөөдөр Сүхбаатарын талбайд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Хамтдаа хамгаалья” цуглаанд оролцлоо. НССДС охидын эсрэг хүчирхийллийг бууруулахын төлөөх үйлсэд дахин нэгдэж байна. Хоёр жилийн өмнөөс “Хүчирхийллийн эсрэг-бидэнд нэг санал байна” аяныг зохион байгуулж, хүчирхийлэлд өртсөн охидод зөвлөгөө өгөх, нийгмийн ажилтнуудыг давтан мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах санаачлагыг гаргасан билээ. Энэ аяны үргэлжлэл, зорилго өнөөдөр ч хэвээр байгаа бөгөөд илүү бодитой болгохын тулд хүүхэд хамгааллын Үжин төвтэй хамтран ажиллах санамж бичигт удахгүй гарын үсэг зурах гэж байна.

19 views0 comments

Comments


Commenting has been turned off.

© usp.mn НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ӨМЧ МӨН.

bottom of page