Нийгэм судлалын шинжлэх ухааны томоохон салбар болох сэтгэл судлалын чиглэлээр төрөлжсөн сургалт эрхэлдэг манай сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эчнээ сургалт энэ 10-р сард эхэллээ. Бид эчнээ сургалтын элсэлтийг 10-р сар, 3-р сард хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд эдүгээ 200 орчим оюутан эчнээ хэлбэрээр суралцаж байна.
Дэлхийн хүмүүсийн 4 хүн тутмын 1 нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай амьдарч байна гэсэн судалгаа бий. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр материаллаг хийгээд оюун санааны хэрэгцээ шаардлага нэмэгдэх, цаг хугацаатай уралдан ажиллаж амьдрах орчин үеийн хэмнэл, мөнгө хөрөнгөөр байнга дутагдах, эсвэл бүх материаллаг хэрэгцээ, аюулгүй байдлаа хангасан байдлаас үл хамаарч өнөөдрийн хүмүүс өмнөх бүх цаг үед амьдарч байсан хүмүүсээс илүү сэтгэл зүйн асуудалтай, сэтгэцийн өөрчлөлттэй болох магадлал улам бүр нэмэгдэж байна.
Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн гэж: ●Хэвийн ажиллаж, амьдарч, суралцдаг ●Нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулдаг ●Нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан зохицож чаддаг ●Сэтгэцийн эмгэг өөрчлөлтгүй хүнийг хэлдэг.
ДЭМБ-ын тооцооллоор 2030 онд гэхэд дэлхий нийтийн хамгийн том асуудал бол эдийн засаг, байгаль орчны асуудал бус “сэтгэл гутрал”-аас үүдэх асуудал болно гэж тодорхойлсон.
Иймд монгол хүний сэтгэлийг амар амгаланд хөтлөх, нийгмийн сэтгэл зүйг эмчлэхэд манай улсын сэтгэл судлалын салбарынхны хөгжлийн хурд, сэтгэл зүйч нарын мэдлэг, ур чадвар, туршлага, эв нэгдэл, хоршил, үйл ажиллаганы цар хүрээ, далайц ямар байхаас шууд хамаарна.
НССДС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын алба
2022-10-04
Comments