top of page
Админ

“СЭТГЭЛ СУДЛААЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ЗУРГАА ДАХЬ ОЛИМПИАД АМЖИЛТАЙ БОЛОВ

НССДС-иас зохион байгуулдаг сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит "Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ" VI олимпиад “Суралцахуйн бэрхшээлд нөлөөлж буй хүчин зүйлс, түүний үр дагаврыг нийгмийн сэтгэл зүйн талаас шийдвэрлэхэд оюутан судлаачдын оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд амжилттай боллоо.

Энэ удаагийн олимпиадын эхний шатанд МУИС, ОТИС, ДХИС НССДС-ийн 20-иод оюутны 17 илтгэл хэлэлцэгдэн, хоёрдугаар шатанд 9 илтгэл шалгарч, илтгэгчид сэтгэл зүйн бодлого бодож уралдав.

Олимпиадын тэргүүн байранд НССДС-ийн 3 дугаар дамжааны оюутан Э.Сарангоогийн “Дунд ангийн сурагчдын анхаарал төвлөрөлтийг хөгжмийн аргаар нэмэгдүүлэх нь”, дэд байранд ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн сонсогч О.Ууганбаярын “Сонсогч нарын суралцахуйн бэрхшээл, тэдний хөгжлийг дэмжих арга зам”, гутгаар байранд НССДС-ийн 4-р дамжааны оюутан О.Буянбилэгийн “Хүүхдийн ээнэгшлийн хэв шинж суралцахуйн бэрхшээлд нөлөөлөх хүчин зүйл болох нь”, тусгай байранд ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн сонсогч Г.Данаавалын “Суралцахуйн бэрхшээл ба цаашдын чиг хандлага”, НССДС-ийн 3-р дамжааны оюутан С.Мөнхбаясгалангийн “Эцэг, эхийн анхаарал, хяналт хүүхдийн бие даан сурах чадварт нөлөөлөх нь” илтгэл тус тус шалгарав.

Олимпиадын шүүгчээр МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор М.Дэлгэржав, Мон-Алтиус дээд сургуулийн сэтгэл зүйн багш, докторант Б.Балжинням, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Эрдэнэчимэг нар ажиллаа.

Олимпиадын хүрээнд Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн багш, оюутнууд Доктор, профессор Д.Санжжавын бүтээл болон сэтгэл судлалын ховор ном хэвлэлтэй танилцах, НССДС-ийн сэтгэл судлалын оюутнууд сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, заслын үед хэрэглэгддэг аргуудаа танилцуулсан өртөөг ажиллуулсан нь бас нэгэн онцлог үйл ажиллагаа болов.


93 views0 comments

Comments


bottom of page