• Админ

“ОЮУТНЫ ДУУЛАЛ”-ЫГ ХЭН САЙН ДУУЛСАН БЭ?

“Хүслийн тэнгэртээ наран мандуулсан Үнэн сэтгэлийн хайр дүүрэн залуу нас Гэрэлт ирээдүйг дуудах совинтой Оюутны намар гэгээхэн мөчүүд Эрдмийнхээ өргөөнд мөрөөдөн гийсэн жилүүд...” Энэ бол Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сүлд “Оюутны дуулал” дууны үгийн эхний хэсэг. Өчигдөр “Сургуулийнхаа сүлд дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохиогдлоо. Уралдааны шүүгчээр МУГЖ Ч. Амаржаргал, СТА, хөгжмийн зохиолч Г. Отгонбаяр нар ажиллав. Шүүгч Г.Отгонбаяр “Танай дуу яг л оюутан цагийн хэмнэлд нийцсэн, оргилсон дуу байна. Бүжиглээд дуулбал улам их гоё, цоглог болно” гэлээ. Анги хамт олны дунд зарласан төрөлд Сэтгэл судлалын 1-р дамжаа, гоцлол дууны төрөлд Сэтгэл судлалын 1-р дамжааны оюутан О. Жавхлан тэргүүн байр, Сэтгэл судлалын 4-р дамжааны оюутан Ч.Буянбилэг тусгай байр тус тус эзлэв. “ Маргаашийн нарны оргилуун хүслээр Мандах зүг тэртээг дуулан дуудсан Үүрийн од гийсэн оюутны өдрүүд Нэгэн үеийнхээ хамтаар өөдөөгөө Нисэж явсан оюутан цагаа Эргэн санахдаа зүрх сэтгэлдээ догдолсон Энэ л дуу минь оюутны дуулал...” хэмээх оюутны хүсэл тэмүүллийг шингээсэн энэхүү дуу нь зөвхөн НССДС-ийн суралцагсдаар хязгаарлагдахгүй оюутан цагаа эргэн дуурсах хүн бүрийн дуулах дуу нь байгаасай гэсэн агуулгаар олон нийтэд зориулагдсан билээ. Энэ дууг youtube дахь https://www.youtube.com/watch?v=jais8HRezZM линкээр орж үзэж сонирхож болно.


5 views0 comments