top of page
  • Админ

НАДАД ИЙМ НЭГ САНАЛ БАЙНА

МАГАДГҮЙ... ХАРИН НАДАД ИЙМ НЭГ САНАЛ БАЙНА ЗАЛУУС АА

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Бодит байдал: COVID19 цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед залуу үеийнхэн мэргэжлийн байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэм зөрчих хандлага гарч эхэллээ. Тухайлбал, олон хөлийн газар, гудамж талбайд маскгүй явах, гудамж талбай, дэлгүүрүүдээр олноор дэмий сэлгүүцэх, нимгэн хувцаслах зэрэг нийтлэг үзэгдэл байгааг нэрлэж болно. Гэтэл цар тахал дэлхийн 200 оронд тархаад байна. Ийм үед бид мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж буй зөвлөгөөг хүлээн авч, сайтар биелүүлэх учиртай. Ингэж чадвал цар тахлын аюулаас улс нийтээрээ өөрсдийгөө хамгаалж чадах юм.

Магадгүй залуус цаг дулаараад ирэхээр гэртээ байхаас уйдаж залхаж байж болно. Магадгүй тэд юу хийхээ сайн мэдэхгүй байж болно. Магадгүй тэдэнд хэн нэгний зөвлөгөө тусламж хэрэгтэй байж болно. Магадгүй тэд санал бодлоо хуваалцмаар байж болно. Магадгүй... энэ олон асуудлыг залуус залуусынхаа хэлээр ярилцаж ойлголцох нь ч чухал байж болно.

Зорилго: COVID19 цар тахлаас сэргийлэх хөл хорионы үед оюутан залуус, найз нартаа аль болох эерэг сэтгэл төрүүлэх, тэдэнд нөхөрсгөөр зөвлөх, зөв чиглүүлэх

Зорилт: Хөл хорионы үед оюутан залуус тулгарч буй асуудлаа өөрсдөө хэлэлцэж ойлголцох, бусаддаа эерэгээр нөлөөлөх

Уралдааны төрөл: Зөвлөгөө /бичгээр болон видео хэлбэрээр/, шог зураг /тайлбартай/, элэглэл, онигоо /өөрөө зохиох/, болсон явдал, тэмдэглэл, монолог /өөрөө өөртэйгөө ярилцах/

ШААРДЛАГА:

- Бусдад санаа, дэм өгөхүйц байх

- Бусдыг бүтээлийг хуулбарлахгүй байх

- Аль болох эерэг, хөгжилтэй байх

- Бусдыг доромжилсон шинж агуулаагүй байх

ХУГАЦАА: 2020.3.26-2020.4.3

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:Mongolianusp@gmail.com

ШАГНАЛ:

- 1-3 байр эзлүүлж , дурсгалын зүйл мөнгөн шагналаар урамшуулна. Өдөр тутмын сонинд нийтэлж олны хүртээл болгоно.

- Бүтээлийг эх сурвалжтай нь сургуулийн пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

ХОЛБОО БАРИХ УТАС: 99098741

НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА,

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АЛБА

2020.3.26

УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫГ ЧИГЛҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ:

1. Санал болгох зөвлөгөө

-Найздаа ганцаардах, уйдас, айдаст автахаас сэргийлсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгч болно.

- Найздаа ном уншихыг зөвлөж болно. Ямар номыг ямар линкээр орж унших, тэр ном юун тухай өгүүлсэн болон түүнд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг зөвлөж болно.

-Найздаа илтгэл бичихийг зөвлөж болно.

-Бичсэн илтгэлээ хэрхэн уран тодоор хүнд хүргэх талаар зөвлөж болно.

- Найздаа дүүгийнхээ хичээлийг хэрхэн үр бүтээлтэй бөгөөд хөгжилтэйгээр давтуулах талаар зөвлөж болно.

- Найздаа гарын доорх /гэрт хэнд ч хэрэггүй мэт хэвтэж байдаг материал, өмсдөггүй хувцас ч юмуу/материал ашиглан хэрхэн өөртөө хэрэгтэй зүйл хийж болохыг зөвлөж болно.

- Найздаа үр дүнтэй төлөвлөлт хийхийг зөвлөж болно.

-Найздаа гэрийн нөхцөлд хэрхэн хялбархнаар хөдөлгөөн дасгал хийхийг зөвлөж болно.

-найздаа гэрийн нөхцөлд хэрхэн хялбархнаар “хөөрхөн царайтай” болохыг зөвлөж болно.

-Юуг ч зөвлөж, санал болгож болно.

2. Бүтээлийн хэлбэр:

- Утсаараа бичлэг хийгээд явуулж болно. Хамгийн гол нь чанарын шаардлага хангасан байх нь чухал. Тухайлбал, зураг зурах нь хүний сэтгэл зүйд ямар эерэг нөлөөтэйг тайлбарлан, өөрөө зураг зураад явуулж болно.

- Зөвлөгөөгөө зурган хэлбэрээр илэрхийлж болно.

- Хошин шог зураг зурж болно.

-Тэмдэглэл , монологийг гараараа бичиж болно. Бичсэнээ дуу хоолойгоороо уншиж болно.

-Өөр ямар ч хэлбэр байж болно.


100 views0 comments

Comments


bottom of page