• Админ

МАРГААШИЙН ЭЗДИЙГ ӨНӨӨДӨР ДЭМЖИНЭ

#Маргаашийн_эздийг

#Өнөөдөр_дэмжинэ

Дээд боловсролыг илүү хүмүүнлэг, хүн бүр тэгш хүртэх боломжийг бодит болгох үүднээс цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль энэхүү челленжийг эхлүүлж байна. Хүн бүрт мөрөөдөл бий. Тэрхүү мөрөөдлүүдийн нэг нь хүссэн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмших. Гэвч гэр бүлийн амьдралын эдийн засгийн боломж, эрүүл мэндийн шалтгаан зэргээс үүдэн энэхүү мөрөөдлөө биелүүлж чадахгүй яваа олон залуус бий. Тэдэнд туслах нь, тэдэнд боломж олгож буй нь хүмүүнлэг бөгөөд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага билээ. Маргаашийн эздийг Өнөөдөр дэмжинэ.

- Амьжиргааны доод түвшинд амьдардаг суралцагч төлбөрөө сар, сараар төлөх боломжтой; - Өрх толгойлсон ээж/аавын хүүхдүүдийн төлбөрийг 50 хувь чөлөөлнө; - Нэг гэр бүлийн хоёр суралцагчийн нэгнийх нь төлбөрийг сургууль хариуцна; - Хичээлийн жилийн эхний улирлын сурлагын голч оноо 90-ээс дээш бол дараагийн улиралд төлбөрийн 15 хувийн хөнгөлөлт эдэлнэ; - Улс болон аймгийн чанартай тэмцээний эхний гурван байрт шалгарагсдын төлбөрийн 30 хувь хөнгөлнө; - Элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамаарч сургалтын төлбөрөөс 10-100 хувь чөлөөлнө; - 3-аас дээш хүүхэдтэй айлын ууган хүүхдийн төлбөрт 40 хувийн урамшуулал олгоно. #Маргаашийн_эздийг #Өнөөдөр_дэмжинэ нэртэй Challenge-ийг манай сургууль эхлүүлж байна. Та бүхэн энэхүү челленжийг хуваалцахдаа өөрийн сурахыг хүссэн сургуулиа дуудаарай.


14 views0 comments