top of page
Админ

"БОЛОВСРОЛЫН ӨӨРЧЛӨЛТ БАГШААС ЭХЭЛНЭ" УРИАН ДОР БАГШ НАРЫН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

НССДС Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь тэмдэглэлт өдрийг бүтээлчээр тэмдэглэж өнгөрүүллээ.

“Сэтгэл судлал” хөтөлбөрийн I дамжааны оюутнууд “Happy day” үдийн зоог зохион байгуулж, өөрсдийн гараар хийсэн хоол, зууш, ундаагаар багш, ажилтнуудаа дайлав. Оюутны сэтгэл шингэсэн зоог мэргэжлийн тогоочийнхоос дутахгүй гайхалтай амттай байв.

Оюутны зөвлөл багш, ажилтнуудын нэрийг угалзан бичгээр бичиж дурсгав. Угалзан бичгийн урлаг гайхамшигтай байлаа.

Оюутны хөгжлийн алба оюутан, суралцагсдын дунд зарласан “Сургуулийнхаа сүлд дууг хэн гоё дуулах вэ” уралдаанаа дүгнэв. Анги хамт олон, гоцлол дууны төрлөөр зохиогдсон уг наадмын зорилго нь сүлд дуугаа зөв сурч, багш нартаа ая дуугаараа бэлэг барихад оршиж байв.

Сургуулийн захиргаанаас Улсын драмын театрын тайзнаа тоглогдсон В.Красногоровын “Би ч бас жаргамаар байна” жүжгийг бүх багш, ажилтнууддаа үзүүлэв. Ажлын алжаал, стрессээ урлагаар тайлах зорилготой энэхүү үзвэр сургуулийн уламжлал болсон үйл ажиллагаа юм.

Сургуулийн Захирлын зөвлөлөөс Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, Сэтгэл судлалын докторант Б.Баярмааг хувийн их, дээд сургуулийн холбооны “Шилдэг багш” медалиар, Сэтгэл судлалын багш С.Наранзулыг МЗХ-ны “Тэргүүний залуу багш” цол, тэмдгээр тус тус шагнуулахаар шийдвэрлэж, шагналыг гардуулав.

Энэ жилийн багш нарын тэдэглэлт өдрийг ЮНЕСКО "Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, дижитал шилжилт зэрэг олон шалтгааны улмаас боловсролыг хувирган өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ өөрчлөлтийг багш нар л хийж чадна гэж дэлхий нийт зарлаж байна. “USP эко” клубийн оюутнууд багш нартаа баяр хүргэсэн анонсыг намрын хатаж унасан навчаар чимэглэж хийсэн нь үнэхээр өвөрмөц бөгөөд бүтээлч мэндчилгээ байв.



11 views0 comments

コメント


bottom of page