top of page
Админ

“БИ ЧАДНА” ГЭСЭН ИТГЭЛЭЭР ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ХҮЧИРХЭГЖҮҮЛСЭН

Updated: May 3, 2022

Х.БАДАМГЭРЭЛ: ТЭР НЭГЭН ӨДӨР “БИ ХҮЧТЭЙ ХҮН БОЛНО” ГЭЖ ДОРОЙ ДУУГААР ХЭЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАГШ, ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ШООЛСОН ИНЭЭД, ТОХУУРХЛЫН ДАРАА “БИ ЧАДНА” ГЭСЭН ИТГЭЛЭЭР ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ХҮЧИРХЭГЖҮҮЛСЭН Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын оролцоог зөвхөн сэтгэл судлаачид гэж хязгаарлахгүйгээр хүүхдийн эрх, боловсролын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагын ажилтан, нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг оролцуулан 2 шаттай зохион байгуулсан юм. Нийт 23 илтгэлээс II дахь шатанд МУБИС, ШУТИС, ДХИС, Эрдмийн их сургууль, Отгон тэнгэр ИС, “Монгол Коосен” технологийн коллеж, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Лантуун Дохио” ТББ-ын төлөөлөл, Ерөнхий боловсролын 93, “Амгалан цогцолбор” сургуулийн багш, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, магистрант оюутны 13 илтгэлийг сонсч хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах, Сэтгэл судлаач Э.Баярмаа, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал нар ажиллаж, илтгэлийг шинжлэх ухаанч, бүтээлч байдал, сэдэв, агуулгын өмнө нь судлагдсан байдал, судалгааны үр дүн, ач холбогдол зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэж, дараах 3 илтгэлийг байр эзлүүлж, шагнаж урамшуулав. Үүнд: Тэргүүн байранд: Эрдмийн ИС-ийн докторант Х.Бадамгэрэлийн “Гоозүйн боловсрол олгох сургалтаар дамжуулж үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах нь” илтгэл шалгарч, өргөмжлөл, 500,000 төгрөг Дэд байранд: МУИС-ийн магистрант Б.Батжаргалын “Сургууль дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд виртуал орчинг ашиглах нь” илтгэл шалгарч, өргөмжлөл, 300,000 төгрөг Гутгаар байранд: БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн багш М.Цогтбаярын “Сургуулийн орчин дахь ёс бус үгсээс үүсэх сэтгэлзүйн дарамт түүнээс сэргийлэх боломж” илтгэл шалгарч, өргөмжлөл 200,000 төгрөгөөр тус тус шагнууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь НССДС-ийн ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх “Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоож, сэтгэл зүйн эрүүл, ээлтэй орчинг бүрдүүлэх нь” төсөлт хөтөлбөрийн нэг үндсэн ажил юм. Хурлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн БШУЯ, Боловсролын ерөнхий газар хүргүүлж, хамтран ажиллана. Мөн судалгааны бүх илтгэлийг товхимол болгон нийтлэх бөгөөд эхний 3 байрт шалгарсан илтгэлийг НССДС-ийн www.usp.mn вэб сайтад нийтлэх юм.


94 views0 comments

Commentaires


bottom of page