"Кристина Ноблийн хүүхдийн сан"-гаас санаачлан Сэтгэл судлал мэргэжлээр суралцаж буй монголын их, дээд сургуулиудын ахлах курсын оюутнуудад зориулсан "Бид ирээдүйн сэтгэл зүйчид" төслийн нээлтийн ажиллагаа 2022-10-15-нд боллоо. Тус арга хэмжээнд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд, хатагтай Кэти Смитт, БШУЯ-ны БЕГ-ын дарга Т.Ням-Очир, "Кристина Ноблийн хүүхдийн сан"-гийн Монголын төлөөлөгчийн газрын хамт олон, Сэтгэл зүйч доктор, профессор О.Мягмар, Сэтгэл зүйч Т.Хонгорзул болон их, дээд сургуулиудын багш, оюутнууд оролцлоо. Төслийн хүрээнд Урлагийн сэтгэл заслын практик арга зүй олгох, чадавхжуулах сургалтанд хамрагдах сонгон шалгаруулалтанд тэнцсэн 50 оюутны дотор манай сургуулийн Сэтгэл судлалын 3-р дамжааны оюутан О.Билгүүн, Сэтгэл судлалын 4-р дамжааны оюутан Э.Түвшинзаяа, П.Ариунзул, Б.Бүжээ нар багтсан бөгөөд 10 сарын хугацаанд тус төсөлд оролцох юм. Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Админ
Commentaires