top of page
11_edited.jpg

Оюутан  болно гэдэг хүний амьдралын хамгийн чухал үе.

Та насан туршийнхаа хүсэл мөрөөдөл, ажил, амьдралынхаа жолоо болсон мэргэжлийнхээ эрдмийг сурна.

Та ямар сургууль сонгох гэж байна вэ? Хэрвээ Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийг сонирхон судалж байвал бид дараах зүйлийг амалж чадна. Та мэргэжлийнхээ хангалттай мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ, хэрэгцээт чадвараа бүрэн олж авна. Та өөрийгөө илүү танина. Таних тусмаа өөрийгөө хөгжүүлнэ. Хөгжихийн хэрээр “Би хэн бэ” гэдэгтээ илүү итгэлтэй болно. Өөртөө итгэх тусам “Би чадна” гэсэн бүрэн дүүрэн найдвартай болно. Сургуулиа төгсөхдөө та өөрийгөө Монгол Улсынхаа нийгэмд маш их хэрэгцээтэй хүн гэдгээ бүрэн мэдэрсэн байна.  

Техник, технологи хөгжихийн хэрээр хүний ажлын байрыг булаан авах хандлага улам бүр ихэсч байгаа энэ цаг үед манай сургуулийн бэлтгэж буй мэргэжил үнэ цэнэтэй хэвээр байх болно. Үүний төлөө танд манай чадварлаг багш, хамт олон үйлчлэхэд бэлэн байна. Танд амжилт хүсье!

 

 

                                               Хүндэтгэсэн:   

            Захирал                                                    Доктор Ч.Базар

sign zahiral png.png
bottom of page